Үнэндээ оюун ухааны эрэл хайгуулаар Бурханы оршин байгааг нотлох эсвэл Бурханыг эрж олох боломжгүй юм. Учир нь бид Бүтээгч Бурхантай сүнсээр холбогддог. Шинэ гэрээнд хэлэхдээ Бурханы өмнө ирж буй хүн Түүнийг оршин байгаа гэдэгт мөн Түүнийг эрэн хайдаг хүмүүсийг Тэр шагнадаг гэдэгт итгэх ёстой гэсэн байдаг.
Тэгвэл бид Бурханыг таньж мэдэх боломжтой юу?
Та Бурханыг хэрхэн олох вэ? Энэ асуултад хариулахаас чинь өмнө би өөр нэг зүйлийг танаас асууя. Хэрвээ хүүхэд чинь алга болчихвол та яах вэ? Хүүхдээ хайна биз дээ? Найз нөхөд айл хөршийнхнөө хөдөлгөж, хүүхдээ олох хүртэл эрэх болно. Тэгвэл Бурханыг олох болон алга болсон хүүхдээ ... Show More