Олон зуун жилийн өмнө Библийн Еврей номыг бичигч эрхэм, “Хүн ганц удаа үхэж, дараа нь шүүгдэхээр товлогдсон” (Еврей 9:27) хэмээн бичсэн байдаг. Бид нэг зүйлд бүрэн итгэлтэй байж болно. Бид өөрсдийгөө 300 жил амьдарна гэж мөрөөдсөн ч цаг нь ирэхэд бид бүгд үхэлтэй нүүр тулах л болно. Хүн бүрд тогтоогдсон цаг хугацаа гэж бий.
Та Бурханыг хэрхэн олох вэ? Энэ асуултад хариулахаас чинь өмнө би өөр нэг зүйлийг танаас асууя. Хэрвээ хүүхэд чинь алга болчихвол та яах вэ? Хүүхдээ хайна биз дээ? Найз нөхөд айл хөршийнхнөө хөдөлгөж, хүүхдээ олох хүртэл эрэх болно. Тэгвэл Бурханыг олох болон алга болсон хүүхдээ ... Show More