Тэр үнэхээр бидний гэм нүглийг ой санамжаасаа үүрд арчин хаяж, мөнхийн мөнхөд дахин хэзээ ч сөхөхгүй гэдгийг Библи батлан хэлдэг. Тэгвэл өнөөдөр та өнгөрсөн амьдралдаа гаргасан алдаагаа санаж, буруутгалын хүнд ачааг үүрэн амьдарч байгаа юм биш биз?
Та Бурханыг хэрхэн олох вэ? Энэ асуултад хариулахаас чинь өмнө би өөр нэг зүйлийг танаас асууя. Хэрвээ хүүхэд чинь алга болчихвол та яах вэ? Хүүхдээ хайна биз дээ? Найз нөхөд айл хөршийнхнөө хөдөлгөж, хүүхдээ олох хүртэл эрэх болно. Тэгвэл Бурханыг олох болон алга болсон хүүхдээ ... Show More