Бурхантай эвлэрнэ гэдэг бол бидний амьдралын хамгийн чухал алхам юм. Тиймээс ч та энэ чухал алхмыг хийхээ бүү хойш тавиарай. Учир нь та хэзээ Бурхантай нүүр тулан уулзах вэ гэдгээ мэдэхгүй. Харамсалтай нь бид амьдралын аар саар асуудлууддаа түүртээд Бурхантай эвлэрэх тухай огт бодолгүй он жилүүдийг дэмий өнгөрүүлсээр байдаг.
Та Бурханыг хэрхэн олох вэ? Энэ асуултад хариулахаас чинь өмнө би өөр нэг зүйлийг танаас асууя. Хэрвээ хүүхэд чинь алга болчихвол та яах вэ? Хүүхдээ хайна биз дээ? Найз нөхөд айл хөршийнхнөө хөдөлгөж, хүүхдээ олох хүртэл эрэх болно. Тэгвэл Бурханыг олох болон алга болсон хүүхдээ ... Show More