Бурхан бидэнд Иеремиа шиг ямар ч үнэ цэнээр хамаагүй Бурханы талд зогсож чаддаг эрчүүд эмэгтэйчүүдийг босгох болтугай. Учир нь үнэхээр бидэнд Иеремиа мэт итгэгчид ус агаар мэт хэрэгтэй байна.
Та Бурханыг хэрхэн олох вэ? Энэ асуултад хариулахаас чинь өмнө би өөр нэг зүйлийг танаас асууя. Хэрвээ хүүхэд чинь алга болчихвол та яах вэ? Хүүхдээ хайна биз дээ? Найз нөхөд айл хөршийнхнөө хөдөлгөж, хүүхдээ олох хүртэл эрэх болно. Тэгвэл Бурханыг олох болон алга болсон хүүхдээ ... Show More